Frozen

Монгол дуу оруулгатай, 2013 онд нээлтээ хийсэн, IMDB: 7.5 үнэлгээтэй, Nice Kino вэб сайтын кино.

Мөсөн шидтэн. Аренделийн хаант улсын хоёр бяцхан гүнж зүү орох зайгүй дотно байлаа. Эгч нь цас, мөс бий болгох, хэлбэржүүлэх онцгой шидтэй бөгөөд энэ нь дүүд нь болон эргэн тойрны хүмүүст онцгой аюул учруулж болзошгүй учир хаан, хатан хоёр том охиноо тусгаарлан ордны үүдийг түгжинэ. Хэдэн жилийн дараа ууган гүнж нас биенд хүрэн хатан титэм залгамжлах өдөр болж, их найр цэнгэл болж байх зуур түүний аймшигт шид санамсаргүйгээр илэрч ард иргэд нь үүнийг мэдээд ихэд айж балмагддаг. Бусдыг хохироохыг хүсээгүй залуу хатан хотыг орхин одож, хүнгүй зэлүүд ууланд гарах боловч өөрөө ч мэдэлгүй Арендел нутгийг зузаан цасанд дарж орхидог байна. Отгон гүнж эгчийгээ олж, тэр их хүйтнийг эцэс болгохоор алсын аянд гарснаар үйл явдал эхэлнэ.

Шууд үзэх

Ойролцоо кино