Wonder

Монгол дуу оруулгатай, 2017 онд нээлтээ хийсэн, IMDB: 8.1 үнэлгээтэй, Nice Kino вэб сайтын кино.

Гайхамшиг гэх уг кино нь 2012 оны ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд эцэг, эхээс удамшсан генийн гаж уршгаас болж нүүрнийх нь хэв төрх алдагдан царай муутай болж мэндэлсэн Август Пуллмэн хүүгийн бага насны талаар харуулах ажээ. Тэрээр төрсөн цагаасаа эхлэн харагдах байдлаасаа болж бусдад нүд үзүүрлэгдэн ирсэн бөгөөд 5-р анги хүртлээ гэрээр сурган хүмүүжигдэж байв. Түүний эцэг эх хүүг үе тэнгийн хүүхдүүдтэйгээ хамт суралцаж амьдралд бэлтгэгдэх ёстой гэж үзэн дунд ангид оруулах бөгөөд тухайн цаг мөчөөс хойш хайр, нөхөрлөл, хагацал, гэр бүлийн таагүй уур амьсгал, эцэг эхийн үүрэг оролцоо гэх төдийгүй асар олон зүйлсийг тань мэдэн, орчлон ертөнц зөвхөн өөрийг нь тойрч бус, өрөөнөөс нь гадна оршдогийг ухаарч эхлэх боллоо.

Шууд үзэх

Ойролцоо кино